Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг хэлэлцэв

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ, төслөөс гарах бүтээгдэхүүн, үр дүнд хяналт тавих, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллах холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн төслийн Удирдах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Төслийн удирдах хорооны хурлаар гишүүдэд төслийн дөрвөн үндсэн үр дүнгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Энэхүү төсөл … Continue reading Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг хэлэлцэв